Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

2016-02-25 06:25:39

2016 оны хоёрдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн  хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос  зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 хэм, Их нууруудын хотгор  болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй