Шууд Chart

Сонирхогчдын футзалын УАШТ эхэллээ

2016-02-25 10:42:33

Сонирхогчдын футзалын УАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээнд 19 хүртэлх насны 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд тоглолтын салхийг “А”, “В” хэсгийн багууд хагалсан юм. Тодруулбал, Г.Мөнхбат дасгалжуулагчтай “Инх”, “Шинэ Яармаг” багтай тулж үндсэн цагт 7:4 харьцаатайгаар “Инх” баг хожил байгуулав. Ингэснээр тэд маргааш “Эрчим” клубтэй өрсөлдөх юм.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө нэг тоглолтод “Эрчим” болон “Улаанбаатарын Унаганууд” баг хоорондоо өрсөлдлөө. Тоглолтын тав дахь минутад гурван гоол бүртгэгдсэнээр эхний хагасын үр дүн 3:3-аар тэнцэв. Харин шийдвэрлэх үе эхлэхэд “Эрчим” клубын тоглогч Б.Мөнхтүвшин багтаа дахин нэг гоол авч ирж тэргүүллийг атгав. Тэгсэн ч өрсөлдөгч багийн Б.Хатанбаатар тоглолтыг тэнцүүлсэн. Өгөө аваатай тус тоглолтын эцсийн үр дүн 5:5 гэсэн тэнцээгээр дууслаа. Ийнхүү “Инх” клуб гурван оноотой харин унаганууд болон “Эрчим” клуб нэг оноотой энэ хэсэгт бичигдэж байна.

Тэмцээний “В” хэсгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг “Дэрэн” клуб, “Континентал” багтай тоглож 12:2 харьцаатайгаар илүүрхсэн. Г.Нямбаяр, А.Нармандах гурав, “Дэрэн” клубын ирээдүй болсон тоглогч А.Тэмүүжин хоёр гоолыг багтаа авч ирсэн юм. Тэгвэл сүүлийн тоглолт “ДМЮ” болон “Соёмбын Барсууд” багийн хооронд болж үндсэн цагт “Соёмбын Барсууд” өрсөлдөгч багаа 6:4 харьцаатай хожсон билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонирхогчдын футзалын УАШТ эхэллээ  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй