
Хайрын өнө мөнхийн бэлгэдэл Цагаан-Уул цэцгээр нэрлэгдэж, уран үгсээр наадагч залуусын хүсэн хүлээдэг “Цагаан Уул-2016” хайрын шүлгийн наадам ирэх есдүгээр сард болно. Монголын Залуучуудын Холбооноос 18 дахь жилдээ зохион байгуулах тус наадам МХЗЭ-ийн 95, МЗХ-ны 25 жилийн ойг угтан зохиогдож буй. Тус наадамд 21 аймаг, нийслэлийн найрагчид шүлгэн хүлгээ уралдуулах юм. Наадам гурван үе шаттай явагдах ба эхний шатанд шүлгээ ирүүлсэн яруу найрагчдаас шалгарсан 50 уран бүтээлчийг тайзнаа гарч шүлгээ дуудах эрх олгоно.
Энэхүү наадмын анхны түрүүг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь хүртэж байсан бол дараа жил нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очироос эхлээд Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, Ч.Ууганбаяр, Э.Бүжинлхам, Э.Энхболд, Б.Сосорбарам нарын найрагчид тэргүүлж байв.
“Цагаан Уул-2016” наадам ирэх намар болно | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.