Шууд Chart

“ПСВ Эйндховен” клуб, “Атлетико Мадрид”-тай туллаа

2016-02-25 11:31:41

“ПСВ Эйндховен” клуб шөвгийн 16-д Нидерландын лигийг төлөөлөн үлдэж, Испанийн лигийн хүчирхэг баг болох “Атлетико Мадрид”-тай туллаа. Энэхүү тоглолт Нидерландын Эйндховен хотын “Филипс” цэнгэлдэх хүрээлэнд болсон  юм. Филипп Кокугийн шавь нар өөрсдийн талбайдаа “Атлетико Мадрид” багтай хуурай тэнцсэнээр хариу тоглолтоос бүх зүйл шалтгаалах болж байна. Гэхдээ “ПСВ Эйндховен” багийн хувьд хариу тоглолтод давуу тал бага. Учир нь талбайдаа хуурай тэнцээгээр өндөрлөсөн тэд “Атлетико Мадрид”-ын талбайд гоолтой тэнцвэл дараагийн шатанд шалгарна. Харин хариу тоглолтод “Атлетико Мадрид” клуб заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах юм. Хоёр багийн эхний тоглолтод талбайн эзэд тун сайн тоглосон. Гэхдээ довтлогч Гастон Перейро 68 дахь минутад хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг орхисон. Үлдсэн 20 минутад талбайн эзэн “ПСВ Эйндховен” баг сайн хамгаалж өөртөө боломжийг хадгалж чадав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ПСВ Эйндховен” клуб, “Атлетико Мадрид”-тай туллаа  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй