
“Ланд Арт Монгол” IV олон улсын дүрслэх урлагийн биеннале үзэсгэлэн “Тэнгэр газрыг холбосон тэнхлэгийг ойлгон унших нь” сэдвийн хүрээнд болох гэж байна. Манай улсад дөрөв дэх удаагаа нээлтээ хийх тус үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 22-31-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн танилцуулга, бүтээлийн санаа, ажлын төлөвлөгөө, шаардлагатай материалыг proposal@landartmongolia.com хаягаар ирэх сарын 18 хүртэл хүлээн авах аж.
“Тэнгэр газрыг холбосон тэнхлэгийг ойлгон унших нь” сэдэвт үзэсгэлэн гарна | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.