
Олон улсын амьд хөгжмийн фестивалийн энэ оны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 15-22-нд Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт болно. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техас мужаас “Noise Revival Orchestra”, Испанийн Мадрид хотоос “Planeta Lem” хамтлаг, БНХАУ-ын Шанхай хотоос DJ B.O нар оролцох юм. Хөтөлбөрт гуравдугаар сарын 19-нд Улсын Филармонийн тайзнаа Монгол Улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “Рок ба сонгодог” тоглолт, Дархан-Уул аймагт 16-нд амьд хөгжмийн тоглолт, 17-нд “Ger Sesions”-д, 18-нд “Red Hero Live”, 20-нд хуучны дуугүй кино амьд хөгжимтэй нийлсэн сонирхолтой үзүүлбэр шоу болно. Зохион байгуулагчаар “Арт гэр” энтертайнмент, Шанхайн уран бүтээлч Ту Жам нар ажиллана.
"Рок-2016" наадам болно | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.