
Дуучин Н.Мөнгөншагай “Гангараа” нэртэй аялан тоглолтоо Өвөрхангай аймгийн бүх сумын сонсогчдод хүргэх гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 1-18-ны хооронд үргэлжлэх аж. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан “Гангараа” тоглолтдоо дуулсан бүх дуугаараа бэлэг барих гэнэ. Дуучин Н.Мөнгөншагай өнгөрсөн намар Архангай, Булган, Дорноговь аймагт аялал тоглолт хийж байсан бол ирэх тавдугаар сард Завхан нутгийн зорих юм байна.
“Амин хайртай ээждээ”, “Гангараа” цомгоо өлгийдөөд байсан дуучин залуу дээрх аялан тоглолтоосоо ирээд дахин нэг цомог гаргах аж. Сонирхуулахад, “Гангараа” дуугаа тэрбээр аавдаа зориулсан гэдэг.
Н.Мөнгөншагай Өвөрхангай аймгийнханд “Гангараа” тоглолтоо хүргэнэ | ||
Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.