Шууд Chart

Монголын үндэсний олимпийн хорооноос Б.Сумъяад хүндэтгэл үзүүллээ

2016-02-25 16:06:22

"Лиллехаммер-2016" Залуучуудын өвлийн олимпийн наадмын алтан медальт Б.Сумъяаг өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Ц.Дамдин, Монголын тэшүүрийн холбооны хүндэт ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Д.Загдсүрэн “Энэ медаль  Монголын хүүхэд залуучуудад маш их урам өглөө. Б.Сумъяа шиг шилдэг тамирчин болохын тулд ямар бэлтгэл, сургуулилт хийх ёстойг ч судалж байгаа байх. Тэшүүрийн спортод ч дурлах хүн олон болсон нь гарцаагүй” гэсэн юм.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамныхан мөн хүлээн авч, “Биеийн тамир спортын тэргүүний  ажилтан” цол тэмдгээр урамшуулав. агналыг ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар гардууллаа. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний олимпийн хорооноос Б.Сумъяад хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй