
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 21. Адъяа гараг. Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр аливаад биеэ барихыг од эрхсийн байрлал зөвлөж байна. Хий хоосон яриа, хоёрдогч чанарын зүйл рүү бүү сатаар. Энэ өдөр чухал асуудлын нэгийг ч шийдвэрлэж чадахгүй. Шинэ ажил бүү эхлүүл. Та мөнгөний төлөө бараг санаа тавихгүй. Caнxүүгийн ажил хэрэг дээр олон хуумгай зүйл хийж улмаар санхүүгийн алдагдалд орно.
Үхэр (4/20-5/20)
Хардалтаас болж сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй болтлоо бухимдахгүй байхыг сануулж байна. Ингэж чадваас болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ аварч байгаа гэж бод. Урам хугарах, эргэлзээ төрүүлэх, шийдмэг бус эргэлзээ тээнэгэлзээ дунд энэ өдрийг өнгөрөөнө. Лааны гэрэлд оройн зоог барьж, түүдэг галын дэргэд суух нь таатай байна. Даруу төлөв байдал сэтгэл өөдрөг байх нь таагүй бодлуудаас холдож чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Осол гэмтэлд орж болзошгүй өдөр. Алсын аялалд явахад олон шалтгаанаар таагүй байна. Эдгээрийн нэг нь хоолны хордлого болж болзошгүй гэнэтийн үйл явдлуудаас болгоомжтой бай. Өндөрт бүү ажилла. Жолооны ард бүү суу. Удаан хадгалсан хоол хүнс ба нийтийн хоолны газраас татгалз.
Мэлхий (6/22-7/22)
Таны сүрхий биеэ даасан байдал эсрэг хүйсийн хүнийхээ зүрх сэтгэлийг татна. Танд татагдаж буй энэ хүн таны сайхан сэтгэл эелдэг аашны өмнө тэсвэрлэж чадахгүй. Азтай цаг үе, сайхан боломж ухамсартайгаар илэрхийл.
Арслан (7/23-8/22)
Сэтгэлийн хөөрөл маш их байх өдөр. Өдрийн туршид сэтгэлийн хэт дотно халуун байдлаас бүрэн хүйтэн хөндий болох бүхнийг амсана. Хэрвээ хүн бүр нөгөөгийнхөө сонголтыг хүндэтгэж, сул талыг нь уучилж байвал хайрын харилцаа аяндаа бат бөх болно. Та хоёр нэг нэгнийгээ нөхөж аз жаргалтай болно.
Охин (8/23-9/22)
Идэвхтэй амрах, дасгал хөдөлгөөн хийхэд таатай өдөр. Та өнөөдөр бүх зүйлийг амжуулах чадвартай байна. Эмэгтэй энэ ордныхон аялах хүсэл тэмүүлэл ба гэртээ тогтохгүй байгаа байдал нь гэр бүлийн харилцаанд хагарал үүсгэж, хэрүүл гарах шалтгаан болж болзошгүй. Од эрхэс өнөөдөр хайр дурлалд азгүй байхыг анхааруулж байна. Эрэгтэй энэ ордныхон эрүүл мэнддээ хайхрамжгүй хандахаас зайлсхий. Мөн өнөөдөр хоосон амлалт өгөхөөс болгоомжил.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр эрэгтэй энэ ордныхон хамаатан садан болон найз нөхдөдөө санаа тавих, тэдэнтэйгээ хэл амаа ололцоход хамаг цаг заваа барах бололтой. Хайртай хүнээ голд нь ортол гомдоосноос болж хагацал амсаж болзошгүй байна. Зүүд зөнтэй. Шарх, цус зүүдэлбэл хэн нэгэн танаас урвана. Театрт очих эсвэл үзвэр үзэх, найз нөхдийнхөө гэрт зочлох нь үдшийг тааламжтайгаар өнгөрүүлэх үндэс болно. Аялалд гарах, явганаар зугаалах, хүмүүстэй харилцахад сайн
Хилэнц (10/23-11/21)
Удаан хугацаанд хуримтлагдсан ядаргаа мэдрэгдэнэ. Хэт их ачаалал суларсан биеийг тань улам их ядраана. Хулгай алдагдал болж болзошгүй. Илүү тайван зохистой амьдралын хэв маягийг баримтал. Ганцаар бай. Луйварчдаас болгоомжил. Анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй шүү.
Нум (11/22-12/21)
Ажлын өндөр чадвар зорилогодоо хүрэх эрмэлзэл нь ямарч ажлыг гүйцэтгэхэд тусална. Өөртөө өндөр зорилго тавь. Алдаа эндэгдэлээс бүү ай. Шинэ санаагаа удирдлагадаа танилцуул. Үүнийг хэрэгжүүлэх түншүүд хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны байгууллагуудад хандахыг танд зөвлөж байна. Энэ өдөр та хайртыгаа гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг сануулж байна.
Матар (12/22-1/19)
Бүтээлч үйл ажиллагаа эрхлэх, барилга барих, цэвэр агаарт идэвхтэй амрахад тааламжтай өдөр. Од эрхэс танд сэтгэл хөдлөлөө тогтоон барьж, хянахыг анхааруулж байна. Хайр дурлалын харьцаанд хямралт үе тохиож байна. Хууран мэхлэх, урам хугарах эсвэл өвчин тусч болзошгүй. Гэр бүлийнхээ асуудлыг тааламжтай байдлаар зохицуулах хэрэгтэй ба ингэж чадвал чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж чадна. Ажлын өдрүүдэд урам зоригтой эрч хүчтэй байна. Олон нийтийн хөгжилтэй арга хэмжээнд оролцож бусдыг ажиглаж өөрийгөө бусдад таниул.
Хумх (1/20-2/18)
Таны гэрлэн бүрхүүл маш эмзэг болж ид шид ховсдолд орох магадлалтай байна. Хараал танд нөлөөлж болзошгүй. Сэжиг бүхий ид шидтэнүүдээс тусламж бүү гуй. Эцсийн эцэст хүний сэтгэл зүй хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг санавал таагүй байдлаас өөрийгөө авч гарч чадна.
Загас (2/19-3/20)
Мөргөл үйлдэж, оюун санааны өсөлтөө анхаарах өдөр. Тэд хувь хүнийхээ нэг бүрэлдэхүүн хэсэг болгосон үзэл бодол, зарчимдаа төрөлхийн үнэнч чанараа харуулна. Гадаад нөхцөл дарамт шахалтад бүү авт. Алив нэгэн бөөрөнхий үзлээс зайлсхий.
Өнөөдрийн зурхай /2016.02.28/ | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.