
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотноо болоход 61 кг-д хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номин яруу найрагч болжээ. Тэрбээр фейсбүүк хуудасдаа “Би” хэмээх шүлэг бичсэн байна. Үүнийг уншигч танаа сонирхуулъя.
Би
Ядуу хүний үр байж болох ч
Тэнэг хүний үргэлжлэл биш болохоор
Буруу зөвийг ялгаж зөнгөөрөө бүхнийг ойлгодог юм
Эцгийнхээ зовлонг мэддэг болохоор
Ээжээсээ би ихийг нэхэж эрхэлдэггүй юм
Хоол идхэд мөнгө хэрэгтэй ч
Цадхад сэтгэл хэрэгтэй хорвоо
Хол явхад хүч чадал хэрэгтэй ч
Хүрхэд тэвчээр хэрэгтэй хорвоо
Багахан хоолондоо сэтгэл минь цадаж өссөн болохоор
Бусдын сав руу би өнгийдөггүй юм аа
Балчир наснаасаа хайрлагдаж ирсэн болохоор
Бусдыг би хайрлаж явахыг хичээдэг юм аа
Б.Номин нь Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд 2013 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тэрбээр 2013 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгө, 2014 онд Азийн спортын наадмаас хүрэл, 2013, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Харин багш нь 2001, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль зүүж байлаа.
Чөлөөт бөхийн тамирчин Б.Номин яруу найрагч болжээ | ||
Үзсэн: 2452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.