Шууд Chart

Зүрхний хагалгааг гадны өртгөөс тав дахин хямд үнээр Монголдоо хийжээ

2016-02-26 19:09:40

Зүрхний хэм алдах өвчнийг эх орондоо бүрэн эмчлэх боломжтой болсон. 10 хоногийн өмнө Монголд анх удаа зүрхний хэм алдах эмгэгийг эмчлэх мэс заслыг манай эмч нар хийсэн. Хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал эрс сайжирсан байна. Бид энэ төрлийн өвчнийг эмчлэх туршлагыг Монголд хэрхэн нэвтрүүлж байгаа тухай сурвалжиллаа.

Тухайлбал, СБД-ийн иргэн 22 настай Г.Нямдаваа хүү ухаан орсон цагаасаа эхлээд л эмнэлгээр явсан. есөн сартай байхад нь түүнийг төрөлхийн зүрхний гажигтай гэсэн онош тогтоожээ. 2010 оноос хойш өвчин нь улам даамжирч зүрх нь минутанд 220 хүртэл цохилж ухаан алдан, тогонд цохиулж сэргээх эмчилгээнд ойр ойр ордог болжээ. Харин түүнд одоо ийм зовиур байхгүй болсон.

Г.Нямдаваа өмнө нь Энэтхэг улсад хоёр ч удаа мэс засалд орж байсан. Зардал мөнгө их гардаг ч үр дүн багатай байсан болохоор үнэхээр хүндрэлтэй байлаа гэж түүний ээж ярьж байна. Харин Монголд хийсэн хагалгаа амжилттай болж хүү нь хөл дээрээ зогсох болжээ.

Зүрхний хэм алдах өвчний зөвхөн шинжилгээг нь хийхэд дөрвөн цаг хөдөлгөөнгүй зогсох шаардлагатай. Эмчээс маш нарийн ур чадвар, тэсвэр тэвчээр шаарддаг учраас энэ төрлийн хагалгааг хийх багийг бүрдүүлэхэд ч өндөр шалгуур тавьж байна.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эмч, доктор Ц.Саруул эмчээр ахлуулсан багийнхан хоёр ч хүнд анхны хагалгаагаа амжилттай хийсэн. Одоо тэд дараагийн эмчилгээгээ хийхийн тулд гаднаас оруулж ирдэг тусгай хэрэгслийн багажуудаа хүлээж байна.

Зүрхний хэм алдалтын аппарат тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд засгийн газраас 1 тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Одоо энэ төрлийн эмчилгээг Монголд тогтмол явуулахын тулд хямдралтай үнээр хийх өндөр өртөгтэй эмчилгээний жагсаалтанд оруулж, эм, эмнэлгийн хэрэгслүүдийг Эрүүл мэндийн даатгалаар олгодог байх хөнгөлөлтийн систем хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүрхний хагалгааг гадны өртгөөс тав дахин хямд үнээр Монголдоо хийжээ   
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-02-26 23:40
Yamar buyantai uils be, ter zasagtaa bayarllalaa. MINII NEG NAIZ Mongold emchlegdehgui geed uneheer hund baidald baisan yum, odoo amid yavah erhtei bolloo

Бидэнтэй нэгдээрэй