
Увс аймгийн Наранбулаг сумын малчин Б.Иргэл нь 1957 онд мал сүргээ 13000 толгойд хүргэж, төр засгаас Улсын алдарт сайн малчин цолыг хүртсэн цорын ганц хүн. Мал аж ахуйд хийсэн түүний өөр нэгэн шинэчлэл бол эр, сувай малыг ялган суурь зохион байгуулах үндсийг тавьснаас гадна малчидтай аман хэлэлцээ хийж, малаа онд мэнд оруулсан малчдыг хэдэн төл бойжуулснаар ажлыг нь дүгнэж хөдөлмөрийг нь малаар тооцон олгосон нь түрээсийн гэрээний эхлэл байв. Мөн малын хээлтүүлгийг явуулахдаа аргал, янгирын ороо хэдийд орж, хэдийд нийлдэгтэй уялдуулж байсан нь хээлтүүлгийг шинжлэх ухааны үндэстэй хийх эхлэл байсан юм. Түүний нутгийн малчин Т.Дулмаа ярихдаа “Б.Иргэл гуайнх 1956 онд 12600 толгой мал тоолуулж, Монгол Улсын Засгийн газраас “Улсын алдарт сайн малчин “ цол, төрийн сүлд бүхий мөнгөн чимэглэл , цул мөнгөөр цутгасан таван хошуу эцэг малын дүрс, мөнгөн бүслүүртэй агар хувин, эрээн асраар шагнасныг үр хүүхдүүд нь өнөөг хүртэл хадгалсаар явдаг юм. Түүнчлэн манай суманд улсын хэмжээнд түүх болон мөнхөрсөн “Фронт Бадам” гуайн хөшөө түүнтэй холбоотой. Учир нь энэ хүн Б.Иргэл гуайн ач бөгөөд эх орны дайны үед зөвлөлтийн улаан армид хувиасаа хандив өргөж байсан юм билээ” гэв.
13 мянган малтай Б.Иргэл | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.