Шууд Chart

Монгол циркчид өмнөд хөрш рүү хүлгийн жолоо зална

2016-02-27 14:24:05

БНХАУ-ын 3000 гаруй жилийн түүхтэй Сиань хотод Монгол циркчид “Чингис хааны догшин хар сүлд” нэртэй морьтой театрчилсан тоглолт үзүүлнэ. Монголын нууц товчооноос сэдэвчилсэн энэхүү тоглолтыг гадны жуулчид маш их сонирхдог. Тиймээс дээрх хотоос манай улсын “Үүр ариг” компанийн циркчдийг урьж, гурван жилийн гэрээгээр тоглуулахаар болжээ.

Тус тоглолт нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь Тэмүүжиний бага нас буюу Жамухтай анд бололцож байгаа үе бол удаах нь тэд хүчирхэгжин баатар эр болсон ч хоорондын зөрчилдөөн үүссэнийг үзүүлэх гэнэ. Харин төгсгөлд нь Тэмүүжин Чингис хаанаар өргөмжлөгдөж, Их Монгол Улсыг байгуулж байгаа тухай өгүүлэх аж.

Энэхүү үзүүлбэрт 40 гаруй уран бүтээлч оролцохдоо нүүдэлчдийн уламжлалт ухаан, унаж яваа морио чадмаг эзэмшсэн байдал зэргээ ч харуулах юм байна. Тэд 500 хүний суудалтай амьтны хүрээлэнгийн талбайд тоглохдоо үзүүлбэртээ ашиглах морьдоо Өвөр Монголоос авах юм байна.

Сонирхуулахад Шань син мужийн Сиань нь олон мянган жилийн түүхтэй, жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг газраас гадна Монголын Их Юань гүрний үед Хубилай цэцэн хааны гуравдугаар хөвгүүнийх нь эзэмшилд байсан хот билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол циркчид өмнөд хөрш рүү хүлгийн жолоо зална   
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй