
2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны дунд үеэс цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -
Баруун аймгуудын нутгаар: 3-нд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр үе үе 20м/с хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд Алтайн уулсаар салхи үе үе 14-16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч эрс сулхан байх ч 3-наас хүйтэрч Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 хэм өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 4-9 радус, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 5-6-нд зарим газраар 9-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо хүйтний эрч эрс сулрах ч 4-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 18-20м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Ойрын 4 хоног ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 4-нөөс бүх нутгаар хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар цас, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 5-6-нд зарим газраар 12-16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногтоо ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна. 4-нөөс хүйтэрч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна
Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.