
“Лондон-2012” Олимпийн аварга Жамал Отарсултанов UFC-тэй гэрээ байгуулсан гэх баталгаатай бус мэдээлэл гарах болов. Жингээ нэмж 61 кг-д хүч үзэх болсон тэрбээр Олимпийн наадамд оролцохын тулд 57 кг руу буурч өрсөлдсөн ч төдий л амжилт олоогүй. Тиймээс энэ байдлаасаа болж, спортын өөр төрлөөр хүч үзэхээр шийдсэн байж ч болох юм.
Сонирхуулахад, түүний өмнөх (Бээжин-2008) Олимпийн аварга Хенри Сехудо UFC-д шилжээд удаагүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур хөнгөн жингийн аваргын төлөө Деметриус Жонсонтой тулалдах гэж байна.
Жамал Отарсултанов UFC рүү урвах уу | ||
Үзсэн: 1774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.