
БНСУ-ын жүдо бөхийн залуу од Ан Чангрим 1994 оны гуравдугаар сарын 2-нд Японы Киото хотод төрсөн. Түүний жүдогийн карьер 2014 оноос эхэлсэн бөгөөд анхны олон улсын тэмцээн нь 2014 оны насанд хүрэгчдийн ДАШТ юм.
2014 оноос хойш 66 барилдаан хийхдээ 59-д нь ялж, долоод нь ялагджээ. 2014 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Израйлын Саги Мукид ялагдаж анхны ялагдлаа амссан. Дөрвөн удаа Японы Шохэй Онод, нэг удаа Японы Хироуки Акимотод ялагдсан.
Тэрбээр манай улсын 73 тамирчинтай долоон удаа таарахдаа зөвхөн Г.Одбаярт 2015 оны Варшавын нээлттэй тэмцээний финалд цэвэр ялагдсан нь түүний хоёр дахь бүтэлгүйтэл байв. Үзүүлэлтээс нь харахад, 37-д нь цэвэр ялж, хоёр удаа л цэвэр ялагдсан нь Г.Одбаяр болон 2015 оны ДАШТ-д Шохэй Онод ялагдсан явдал юм. Хамгийн богино хугацаанд ялсан амжилт нь Залуучуудын ДАШТ-ий татамид 00:23 секунд, хамгийн богино хугацаанд ялагдсан ялагдал нь Г.Одбаярт 01:56 гэж тэмдэглэгддэг. Түүний хүсэл мөрөөдөл Японы тамирчдыг ялж олимп, ДАШТ-ээс алтан медаль хүртсэн явдал гэнэ.
Дээрх зурагт тэрбээр манай улсын тамирчин Г.Одбаярын хамт медалийн тавцанд зогсож буй.
БНСУ-ын залуу од Ан Чангрим | ||
Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.