Шууд Chart

Аранза мэргэн санаа олжээ

2016-03-01 09:47:02

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Болормаагийн нөхөр, хөгжмийн найруулагч, ая зохиогч Аранза буюу Б.Бат-Эрдэнэ нэгэн мэргэн санаа олсноо фэйсбүүк хуудсандаа бичжээ. Гэхдээ уран бүтээлийн биш улс төрийн тухай аж. Тодруулбал, “За, за нөхдөө ер нь Монголчуудыг ядуурлаас гаргах хамгийн амархан арга бол ээлжээрээ УИХ-ын гишүүн болох. Эхний 76 гишүүн нэг сар ажиллаад мөнгөө хийчихье. Дараагийн сар мөн адил 76 эрхэм сууг. Тэгэхээр сар болгон 76 хүн сонгогдоно гэхээр нэг жилд 912 хүн ажиллана бас баяжина гэсэн үг. Дөрвөн жилд 3708 хүн гишүүн болж, тэдгээрийг дагалдах 10 хүн хөрөнгөжинө гэхээр 37 мянган гаруй хүн баяжина. Тиймээс манай улсын иргэд мөн амархан баяжихаар байгаа биз дээ. Манай төр засгийн үнэлэмж ер нь ийм л болж байна” хэмээн шог маягаар харууслаа илэрхийлжээ. "Иргэн баян бол улс баян" гэдэг үгийг ч үүгээрээ дайж буй бололтой. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аранза мэргэн санаа олжээ  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй