Шууд Chart

“Хасу-Мегастарс”, “Монти” баг тэргүүллээ

2016-03-01 11:25:43

Монголын волейболын холбоо, “Хасу Мегастар” клуб хамтран клубуудын аварга шалгаруулах "Хасу кап-2016" тэмцээнийг хоёрдугаар сарын 19-28-нд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээн Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун паркт байрлах “Эко спорт цогцолборт” болсон юм. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан баг өрсөлдсөн.

Тэмцээний хаалтын ажиллагаанд “Хасу Мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, дэд захирал, МВХ-ны удирдах зөвлөлийн тэргүүлэгч Т.Алтансүх, Ц.Одхүү, С.Цолмон, ХХЕГ-ын хурандаа С.Нэргүйбаатар, “Сэлэнгэ” багийн эзэн Р.Нямдорж нарын зэрэг хүндэт зочин хүрэлцэн ирсэн байв. Тэмцээний үеэр цол зэргийн болзол хангасан тамирчдад шагнал гардуулахад спортын мастер цолоор “Монти” багийн тоглогч С.Пүрэвжаргал, А.Батжаргал, Б.Энхзаяа, спортын дэд мастер цолоор Х.Мичидмаа, Г.Хонгорзул, Л.Хосбаяр нар шагнагдсан юм.

Тэмцээний дүн:

Эрэгтэй баг

Нэгдүгээр байрт Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Д.Солонго дасгалжуулагчтай, ОУХМ Л.Баатархүрээ туслах дасгалжуулагчтай, спортын мастер А.Даваажаргал ахлагчтай “Хасу-Мегастарс” баг.

Хоёрдугаар байрт А.Ганхуяг эзэнтэй И.Болдбаатар дасгалжуулагчтай, спортын мастер Э.Сайханбаатар ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг.

Гуравдугаар байрт Ж.Осгонбаатар эзэнтэй О.Даринчулуун дасгалжуулагчтай, спортын мастер Л.Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК “Эрчим” баг.

Эмэгтэй баг.

Нэгдүгээр байрт: Жанг Жи Хун эзэнтэй ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай спортын мастер Л.Отгонцэцэг туслах дасгалжуулагчтай, спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай “Монти” баг.

Хоёрдугаар байрт Р.Нэргүйбаатар эзэнтэй, ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай ХХЕГ-ын “Хилчин” баг.

Гуравдугаар байрт Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Г.Баярсайхан дасгалжуулагчтай ОУХМ П.Буянжаргал ахлагчтай “Хасу Мегастарс” баг.

Шилдэг эрэгтэй хаагчаар “Тэнүүн-Огоо” багийн тоглогч Э.Сайханбаатар, эмэгтэй хаагчаар “Хасу Мегастарс” багийн тоглогч Д.Цэндхүү. Шилдэг эрэгтэй хамгаалагчаар “Хасу Мегастарс” багийн тоглогч З.Буянжаргал, эмэгтэй хамгаалагчаар “Монти” багийн тоглогч С.Пүрэвжаргал шалгарсан бол шилдэг эрэгтэй холбогчоор “Хасу Мегастарс” багийн тоглогч М.Мөнхсайхан, эмэгтэй холбогчоор “Хилчин” багийн тоглогч Б.Хэрлэн, шилдэг эрэгтэй довтлогчоор “Эрчим” багийн тоглогч Н..Эрдэмбилэг, эмэгтэй довтлогчоор “Хилчин” багийн тоглогч Г.Энхнаран, шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор “Хасу Мегастарс” багийн тоглогч М.Цэрэнбаатар, шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор “Монти” багийн тоглогч Б.Энхзаяа нар шалгарлаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хасу-Мегастарс”, “Монти” баг тэргүүллээ  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй