Шууд Chart

Моно жүжгийн уралдаан болно

2016-03-01 13:08:54

Монголын моно жүжгийн төвийн уран бүтээлчид "Ялагчийн цуваа-Улаанбаатар 2016” нэртэй олон улсын хоёр дахь фестивалийг зохион байгуулах гэж байна. Уралдааны бүртгэл өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн бөгөөд шалгаруулалт нь ирэх зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлэх гэнэ. Тэдгээрээс шалгарсан нэг бүтээлийг олон улсын моно жүжгийн фестиваль үзэх буюу шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Улаанбаатар хотноо болох “Ялагчийн цуваа-2016” олон улсын фестивальд тоглуулах аж.

Дэлхий дахинаа драмын урлаг хуучны сонгодог байдлаасаа нэлээд хэлбийж олон улсын театрын уран бүтээлч зардал багатай, хүн цөөнтэй, богино хэмжээний мюзикл, камерын болон моно жүжгийн төрлөөр уран бүтээл хийх болсон. Манай улсад ч "Гэгээн муза" наадамд моно жүжгийн төрлийг оруулснаар олон улсын шинж чанартай болов.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Моно жүжгийн уралдаан болно  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй