
"Киви" хамтлагийн ахлагч, дуучин Ука Лондон хотод суугаа монголчуудад зориулан бие даасан хоёр дахь тоглолтоо "11/06" нэртэй шинэ цомгийн баярын хамт хийх гэж байна. Тоглолт энэ сарын 7-нд "Hard rock cafe"-д эхлэх гэнэ. Түүнтэй саксофонч Роб Марч, шилдэг DJ бүжигчидтэйгээ оролцох аж. Ука нь 2004 оноос хойш уран бүтээл хийхдээ “Хүслээ хэлнэ”, “Чамд амжилт хүсье”, “Гурван сэтгэл нэг хүсэл”, “Хүсэл”, “Киви 2014”, “Kiwi greatest hits”, “Uka.I am in love”, "Uka 11/06 гэсэн найман цомог, хоёр DVD хэвлүүлсэн байна. Тэрбээр дэлгэцийн 55 клип, цөөн тооны тайзны бүтээлд дүрээ үлдээсэн билээ.
"Киви"-гийн Ука Лондонд тоглоно | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.