Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2016-03-02 06:36:21

Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар дулаан байсантай уялдаж Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл идэвхжсэн учир мөсний зузаан 5-10 см нимгэрсэн байна. 

Түүнчлэн Завхан гол, Тайшир сум орчимд усан цахилгаан станцын нөлөөгөөр мөсөн бүрхүүл задарч урсацтай болсон тул Завхан голын дунд болон адгаар мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшиж байна. Иймд дээрх голуудын эрэг татам дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг мөс цөмрөх болон усанд автах аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур орчны, судалгаа мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй