
Малчид, тээвэрчид, ард иргэдэдийн анхааралд: Гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2016 оны гуравдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны гуравдугаар сарын 03-наас гуравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.