Шууд Chart

Өсвөрийн шатарчид маргааш аваргаа тодруулна

2016-03-02 10:08:54

Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран өсвөрийн шатарчдын УАШТ-ийг зохион байгуулж байна. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн тус тэмцээн маргааш аваргаа тодруулна.

Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн нийт 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрхтэй болно. Мөн мөнгө, хүрэл медальтан болсон 24 шатарчин Ази тивийн аварга өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн шатарчид маргааш аваргаа тодруулна  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй