
“Жонон” хамтлагийнхан БНСУ-д “Ulsan-2015” нэртэй олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна. Энэхүү фестивальд манай улсаас өөр уран бүтээлчид оролцоогүй агаад дэлхийн нэлээн олон чадварлаг хамтлаг, дуучин, бүжигчин, уран нугараачид үзэгчдэд бүтээлээ толилуулж буй. Зохион байгуулагчид оролцогч уран бүтээлчдийг нэг цагийн турш бүтээлээ зочдод хүргэх эрх олгосон. "Жонон" хамтлагийнхан хамгийн сайн болсон гэж үзсэн хөгжмөө эгшиглүүлэхээр бэлдэж байгаа гэсэн. Тэгээд ч тэд энэ хоттой анх удаа танилцаж байгаа аж.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Улсан хотыг олон улсад танилцуулах зорилготой юм байна.
“Жонон” хамтлаг олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.