Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн

2016-03-02 16:02:01

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

2016 оны гуравдугаар сарын 2-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Үүлшинэ. Цас  орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 1 хэм дулаан, 20  цагт 3 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийгшил 43 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2016 оны гуравдугаар сарын 2-ны 20 цагаас гуравдугаар сарын 3-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар секундэд 16-17 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 2-4  хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2016 оны гуравдугаар сарын 04-нөөс гуравдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд Төв, зүүн, говийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. 6,7-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. 5-нд говь талын нутгаар, 6,7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй