
Улс орнуудын спортын чансааг тооцоолж, олимпид медаль хүртэх боломжийг нь тодорхойлдог “Infostrada” цахим хуудас “Рио-2016” Олимпийн чансааг гаргажээ. Ингэхдээ манай улсын багийг 10 медаль хүртэж, багийн дүнгээр 33 дугаар байрыг эзэлнэ хэмээн таамагласан байна.
Спортыг арван хуруу шигээ мэддэг 100 гаруй шинжээч, спортын 250 гаруй төрөлд судалгаа явуулахдаа хэн, хэнтэй хэрхэн өрсөлдсөнийг хүртэл харгалзан сүүлийн 15 жилийн үзүүлэлтийг судалгаандаа ашиглахдаа “Лондон-2012” оны Олимпийн үзүүлэлтийг 80 хувийн магадлалтайгаар гаргасан байдаг. Тиймээс спортынхон сүүлийн үед тэдэнд итгэдэг болоод байгаа юм.
Тэд манай улсын тамирчдаас чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангиллын 63 кг-д хүч үзэх, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг, жүдо бөхийн 57 кг-д өрсөлдөх Д.Сумьяа нарыг алтан медаль хүртэнэ хэмээжээ. Харин мөнгөн медалийг жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэгийг зүүнэ гэв. Тэдний гаргасан товч судалгааг уншигч танаа хүргэе.
Алтан медаль
Жүдо 57 кг Д.Сумьяа
Чөлөөт бөх: 63 кг С.Батцэцэг
Мөнгөн медаль
Жүдо 48 кг М.Уранцэцэг
Буудлага гар бууны 25 м О.Гүндэгмаа
Чөлөөт бөх 74 кг П.Өнөрбат
Хүрэл медаль
Жүдо 60 кг Г.Болдбаатар
Жүдо 66 кг Д.Төмөрхүлэг
Жүдо 73 кг С.Ням-Очир
Чөлөөт бөх 57 кг. Э.Бэхбаяр
Чөлөөт бөх 65 кг Г.Мандахнаран
Хэрвээ энэ судалгаа үнэн байх аваас манай улс Олимпийн түүхэнд гаргаж үзээгүй амжилтыг дэлхий дахинаа харуулах юм. Манай тамирчдад үүнээс илүү амжилт үзүүлэх боломж бий гэдгийг дасгалжуулагчид нь хэлж байна.
С.Батцэцэг, Д.Сумьяа нарыг “Рио-2016”-аас алтан медаль хүртэнэ гэв | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.