
"Эх орны цэрэг” яруу найргийн наадам энэ жил 26 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ-ын хамтран зохиох энэхүү наадам нь зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог. Яруу найрагчид цэрэг, эх орны сэдэвт бүтээлээрээ өрсөлдөх бөгөөд цэргийн алба хаагч, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэл, эх оронч үзэл төлөвшүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Бүртгэл энэ сарын 9 хүртэл ЦДБЭЧ-д явагдана.
Сонирхуулахад, Улаанбаатар цэргийн хүрээний үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн үлээвэр найрал хөгжмийн жагсаалыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайд зохион байгуулж, ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, хүчит 256 бөхийн барилдаан, ЦДБЭЧ-ын талархлын хэсэгчилсэн тоглолт болно.
“Эх орны цэрэг” наадмын бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.