
Гуравдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээллийн тоймыг уншигч танаа хүргэе.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Зикаг эрдэмтэд бий болгосон юм биш үү”, “Идсэн нь цагаадаж, идүүлсэн нь нэмж хохирч буй Зэвсэгт хүчний орон сууц” нийтлэл, Ерөнхий сайд асан С.Баярын бичсэн “Авираа”-гийн тухай дурсамж нийтлэл, ДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулагийн “Уран бүтээлийн удирдлага дутагдаж байна” ярилцлага нийтлэгджээ.
“Өдрийн сонин”-д “Цас мөсөнд боогдсон айлууд гэртээ орж чадахгүй хоёр сар болжээ” сурвалжлага, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй”, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын “Монголын сэтгүүлчид ганц л цаг үйлдвэрлэл эрхлэхгүй бол мэдээллийн ямар аймаар өлсгөлөн нүүрлэх бол”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Санждоржийн охин Туяагийн “Аавын маань удам дамжиж ирсэн 200-гаад жилийн настай “Болор толь” судар бий” гэсэн ярилцлага, “Хотжихуй” нийтлэл багтсан байна.
“Зууны мэдээ” сонинд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай “Үндэсний бодит, эрүүл саруул ой санамж бол улс орны ирээдүйн хөгжлийн баталгаа мөн” гэсэн гарчигтай нийтлэл болон түүний өгсөн ярилцлага, “Нүдээ нээцгээе Монголчууд аа” нийтлэл, “Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн өгсөн “Хэрэглэгчдийг хохироож байгаа байгууллагыг МХЕГ, ШӨХТГ-тай хамтарч шалгана” ярилцлага оржээ.
“Үндэсний шуудан”-д “Интернэтийг орон даяар ижил үнээр түгээнэ”, “Зээлийн хүү буурах эсэх нь тодорсонгүй”, “Ээж заан эр тугалдаа хайргүй” нийтлэл, “Чулууны хэл мэддэг эрхэм” сурвалжилсан тэмдэглэл бичигджээ.
“Засгийн газрын мэдээ” сонинд “Дэлхийн “хууль” Монголд гажив”, “Ипотекийн зээлийн хүүг таван хувьд хүргэх нь хүндрэлтэй”, “Япон анх удаа хасах өгөөжтэй бонд гаргав”, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтаас өндөр өсөлт хүлээх хэрэггүй” нийтлэл зэрэг материал тусгагдаад байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 349 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.