Шууд Chart

Туйванчид Сүхбаатар аймагт бяраа үзнэ

2016-03-03 10:35:25

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-13-нд Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ болон ивээн тэтгэгч компаниуд хамтран зохион байгуулах юм. Тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа тодруулна.

Энэ удаагийн тэмцээний зорилго хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, чансааг сайжруулах, “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршиж байна.

Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчдийн болон бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн болж байна.

Тэмцээний хөтөлбөр:

Гуравдугаар сарын 11-ний 15:00 цагт техникийн зөвлөгөөн

Гуравдугаар сарын 11-ний 18:00 цагт “Жаахан шарга” театрт нээлтийн ажиллагаа

Гуравдугаар сарын 12-нд тэмцээн эхэлнэ.

Гуравдугаар сарын 13-ны 17:00 цагт хаалтын ажиллагаа

Тэмцээн олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох бөгөөд нэг баг 15 тамирчинтай байна. Мөн нэг багаас тухайн жинд хоёр тамирчин орох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Туйванчид Сүхбаатар аймагт бяраа үзнэ  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй