
МХБХ-оос зохион байгуулдаг футзалын залуучуудын УАШТ өнгөрсөн сарын 24-нд эхэлж, шилдэг 16 баг оролцсоноос өнөөдөр хагас шигшээ шатны тоглолтууд явагдлаа. Тэмцээний “С” хэсэгт “Хан-Уул”, “Гоёо” болон “Эрхэс” багтай багтсан “Арвис” клуб хэсгээ тэргүүлэн гарч, шигшээд “Хоромхон” клубтэй тааран 10:4 харьцаатайгаар хожсон билээ. Тэдний өрсөлдөгч “Соёмбын Барсууд” баг байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод өрсөлдөгчөө 11:7 харьцаатайгаар ялж аваргын төлөө шалгарч үлдлээ.
Тоглолтын эхний хагас өгөө аваатай тун үзүүштэй болов. Тооны харьцаа 4:2 байхад “Арвис” дараалсан гоолуудыг оруулж эхний хагасыг 7:2 харьцаатай дуусгалаа. Тэглээ ч хоёрдугаар үе эхлээд ердөө ганцхан минутын дотор “Соёмбын Барсууд” баг хоёр ч гоолыг оруулж тоглолтыг сонирхолтой болгосон юм. Гэхдээ илүү санаачилгатай нь “Арвис” байсан бөгөөд дараалсан гоолуудыг оруулан тэргүүллээ батжуулж ялалт байгуулав. Довтлогч Э.Мөнгөнбагана хеттрик хийж энэ тоглолтын шилдгээр шалгарлаа.
Хүрэл медалийн төлөө тоглохоор болсон “Соёмбын Барсууд” тэмцээний “В” хэсэгт багтаж улмаар хоёр хожил байгуулснаар “ДМЮ”, “Континентал” баг мултлан өөрсдөө “Дэрэн” клубыг дагаж хоёроор шалгарсан. Харин хэсгээсээ гарсны дараагаар “Улаанбаатарын Унаганууд” клубыг эцсийн мөчид Т.Гангэрэлийн оруулсан гоолоор ялж, хагас шигшээд шалгараад байсан юм.
Футзалын хагас шигшээ шатны тоглолтууд болов | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.