Шууд Chart

Якутаас 16 бөх ирнэ

2016-03-03 12:25:37

“Sakhalife.ru” вэб сайтын мэдээлснээр дэлхийн хошой аварга Виктор Лебедев тэргүүтэй ОХУ-ын Саха-Якутын 16 бөх “Mongolia open-2016” олон улсын тэмцээнийг зорин ирэх аж. Тодруулбал, дөрвөн дасгалжуулагчаар ахлуулсан 57 кг-д хүч үзэх Дмитрий Аксенов, Ньургун Александров, Айхан Антонов, Эдуард Григорьев, Борис Семенов, Александр Рассадин, Роберт Окороков, 61 кг-ын Вячеслав Еферемов, Владимир Флегонтов, 65 кг-ын жингийн Дьулустан Булатов, Ваир Бурцев, 70 кг-д барилдах Владимир Данилов, Герман Устинов, Тимур Николаев нар юм.

Сонирхуулахад, энэ сарын 4-6-нд Саха-Якутын нийслэл Якутскт хотод 1976 оны Олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан залуучуудын олон улсын чөлөөт бөхийн тэмцээн болно. Үүнд манай улсаас Ц.Гантөгс дасгалжуулагчтай баг тамирчид оролцохоор хүлгийн жолоо залаад байгаа юм. Тэнд 12 орны бөх найман жинд хүч үзнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Якутаас 16 бөх ирнэ   
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй