Шууд Chart

Маргааш цанын тэмцээн эхэлнэ

2016-03-03 12:47:38

2016 он бол спортын жил. Ирэх наймдугаар сард Бразилын Рио де Жанейро хотноо зуны XXXI дэх олимпийн наадам болно. Үүнийг угтан манай улсад дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спортын XIV их наадам болж байна. Тус наадам өнгөрсөн нэгдүгээр сард чөлөөт, жүдо бөх, боксын тэмцээнээр эхэлж, шатраар түр завсарласан. Тэгвэл маргааш "Скай" цанын баазад цанын тэмцээнээр үргэлжилнэ. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулах хорооны дарга С.Ламбаа, Нийтийн БТСБХ-ийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан болон албаны бусад хүмүүс, нийт тамирчид оролцоно.

Нээлтийн ажиллагаанд цанын тамирчин С.Тэмүүлэн, Т.Отгонцэцэг, Р.Бямбадорж, тэшүүрийн тамирчин Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумьяа нарын зэрэг шилдэг тамирчин оролцож бамбар асаана. Энэ өдөр цанын зарим төрөл явагдаж, Бүх ард түмний спортын XIV их наадмын аваргууд тодорно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маргааш цанын тэмцээн эхэлнэ  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй