
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, өнөө шөнө Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2016 оны гуравдугаар сарын 3-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт:3 хэм дулаан, харьцангуй чийгшил 31 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2016 оны гуравдугаар сарын 3-ны 20 цагаас гуравдугаар сарын 4-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 14-16 метр, шөнөдөө Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө хүйтэрч 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар хүйтэрч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 05-наас гуравдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-7-нд зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.