Шууд Chart

АНХААР: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна

2016-03-04 17:04:14

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

2016 оны гуравдугаар сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас  орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн  байна.

15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 84 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны гуравдугаар сарын 04- ний 20 цагаас гуравдугаар сарын 05- ны  20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр  шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө  5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 19-24 хэм, бусад хэсгээр 10-15 хэм,  өдөртөө бүх нутгаар  6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 5-7  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүл багасна.  Цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар  шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган  шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм,бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2016 оны гуравдугаар сарын 06-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 6-нд зарим газраар, 7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


АНХААР: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-03-04 22:45
Казино тоглох
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-03-04 18:43
МУУ ШҮҮ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-04 17:13
Зүүн аймгуудад салхи, шуурга улам ширүүсдэг шүү, малчид, иргэд анхааралтай байгаарай, олон хоногийн өмнөөс зарлаад байхад анхаарал муу байна шүү иргэдээ

Бидэнтэй нэгдээрэй