Шууд Chart

Н.Төгсцогт энэ сарын 15-нд тулалдана

2016-03-06 12:29:37

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх тав дахь тулаанаа энэ сарын 15-нд АНУ-ын Калифорни мужийн Найс хотын “Robinson & Rancheria Resort & Casino”-д хийх гэж байна.

17-хон настайдаа дэлхийд үзүүрлэж, 2012 оны Лондонгийн олимпоос алтан медалиас чухам л шүүрээд алдсан тэрбээр өнгөрсөн жилээс мэргэжлийн бокст хүчээ сорьж эхэлсэн билээ. Мэргэжлийн рингэнд “King Tug” нэрээр гарч буй тэр энэ хугацаанд дөрвөн тулаан хийж, дөрвүүлэнд нь өрсөлдөгчөө ко буюу нокаутаар буулган авсан.

Тодруулбал 2015 оны гуравдугаар сарын 13-нд АНУ-ын Г.Брэкстоныг эхний раундад, дөрөвдүгээр сарын 18-нд Мексикийн М.Рубалкаваг мөн эхний раундад, наймдугаар сарын 27-нд Мексикийн А.Бодильог гуравдугаар раундад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд Мексикийн П.Мелог хоёрдугаар раундад тус тус дутуу гаргасан юм.

Н.Төгсцогтын хийсэн эхний хоёр тулаан зургаа, дараагийн хоёр нь найман раунд тоглох ёстой байсан ч манай хүн дөрвөн тулаанд долоон раунд л зарцуулсан юм.

Харин энэ удаа анх удаа10 раундын тулаан хийх гэж байна. Өрсөлдөгч нь Dynamite хочит Рафаэль Васкес. Эдүгээ 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью Йоркийн Брүүклинд өссөн тэрбээр бас л “Хатуу самар”-ын нэг. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16 удаа ялсан. Үүнээс 13-ыг нь нокаутаар буулгаж авсан бөгөөд хоёр ялагдахдаа оноогоор “тахимаа өгсөн” унаа холтой боксер.

Васкесийн рингний гаднах амьдрал ч олны анхаарлыг татдаг. Бага насандаа эцэг, эхээ алдсан тэрбээр алдаж онон, гудамжны зодоон цохион, хар тамхи зэрэгт холбогдон “хэцүү нэртэд” хүртэл орж байж. Тиймээс ч мэргэжлийн бокст нилээд хожуу, бүүр 2010 онд, 32 настайдаа л анхны тулаанаа хийсэн байна. Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага охин нь аутизм өвчтэй, эхнэр нь хорт хавдартай нь оношлогдсоноос хойш Dynamite зөвхөн боксын рингэнд төдийгүй амьдрал, гэр бүлийнхээ төлөө давхар тулаан хийх болсон ажээ. Хүндэтгэхгүй байхын аргагүй ийм л нэг “хатуу самартай” Төгсөө учрах нь. Мөн залуу нас, хурд, эрч хүчний эсрэг хашир туршлагаараа зогсохоор болоод байна.

Мэдээж манай хүн хурдаар илүүрхэнэ. Техникээр ч дутахгүй. Гол анхаарах зүйл нь хэт яарахгүй, 10 раунд тоглолоо гэхэд хүчээ зөв хуваарилах тооцоо сайтай тоглох, мөн өрсөлдөгчийнхөө шийдсэн цохилтоос болгоомжтой байх хэрэгтэй болов уу. Васкес шиг цохилт даадаг, унаа холтой боксчид “зодуулаад” байсан ч гүрийгээд 10 раунд тэсэх боломжтой.

Тэрбээр өөртөө боломж гарахыг тэсвэртэй хүлэээх болов уу. Мэдээж санаачилгыг авах хурд бол түүнд байхгүй. 15 насны зөрүү гэдэг бол асар их хурдны ялгаа. Нөгөө талаар бас л асар их туршлага буйн нотолгоо. Манай хүн мэргэжлийн бокст нийтдээ долоон раунд л тоглоод байгаа бол Васкес 71 раунд буюу 10 дахин илүү тоглосон гэдгийг мартаж болохгүй.

“Premier Boxing Champions” продакшний зохион байгуулж буй энэ тулааныг “Fox Sports” 1 сувгаар АНУ-ын баруун эргийн 6:00 цагаар шууд дамжуулан үзүүлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогт энэ сарын 15-нд тулалдана   
Үзсэн: 3147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-07 09:09
teneg batsaan tulaan gej yu baidgiig odoo l yzejdee nusaa dagzandaa naanadaa chi
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-03-07 09:09
цагаа зөв хувиарлаж тэвчээртэй ойрын зайд бага тоглох нөөцтэй байх нүдрүү нээх эгц их харх хэрэггүй байх
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-03-06 23:23
Амжилт хүсье.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-03-06 22:51
Amjilt husehees oor area alga. Dajgui e. Haan tsohilt hiigeerei
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-03-06 22:23
тэнгэр чамайг харна.амжилт
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-03-06 21:09
nam shaagaad haya
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-03-06 20:17
Tugsuud duudee amjilt husie !
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-03-06 19:32
Бөөн туршлагатай л нүүр тулах нь дээ,гэхдээ аваргыг ялж аврага болдог жамтай.....төкөөдөө амжилт хүсье.
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-03-06 15:59
AMJILT!!
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-06 15:20
Aaya bas l hatuuhan tulaan boloh ni de barag yalagdaj uzeegui huntei tulaldah ni, odoo l jinhene tulaanuud ehleh ni dee, bieiin erunhiii hugjil saitai ym bna deer mash uyan hatan hun ym... gehdee manai hun unagaah ni todorhoi ..amjilt husie Tugstsogtdoo.

Бидэнтэй нэгдээрэй