Шууд Chart

Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа

2016-03-06 12:31:11

UWW буюу Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ нь 2015 оны ДАШТ-ий финалд хүч үзсэн хоёр бөхийг Рио-2016 олимпийн наадамд сугалаагаар салгах юм. Энэхүү шийдвэрээ Олон Улсын олимпийн хороотой зөвшилцсөний дагуу өөрийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн саналыг тусгаснаар гаргажээ.

Өөрөөр хэлбэл эрэгтэй 74 кг-д Риогийн дэвжээнд АНУ-ын Жордан Барроуз, Монголын Пүрэвжавын Өнөрбат нар өөр зоонд орж барилдана гэсэн үг. Барроуз нь сугалааны дээд хэсэгт шууд бичигдэж, П.Өнөрбат автоматаар доод хэсэгт орно. Ингэснээр тэд бүх өрсөлдөгчөө ялсаар хоёр талаас финалд уулзах боломж бүрдэж байна.

Харин тухайн бөх өөрийн орноос шалгарч чадаагүй тохиолдолд олимпод орлож ирэх бөхөд нь энэ сугалаа хамааралгүй гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа  
Үзсэн: 5079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-08 22:31
Хо
193.87.112.xxx [193.87.112.xxx] 2016-03-07 01:36
Финалд энэ 2 бөхөөс сонирхолтой барилдаан хүлээж байя
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-06 20:38
зөв шиидвэр гаргаж
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-03-06 19:16
маш зөв шийдвэр байна даа
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-03-06 19:16
маш зөв шийдвэр байна даа
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-06 19:08
энэ сайн хэрэг байна манай бөхөөс айсан даа ч биш л дээ энэ 2 бөх эрт таарчихвал харамсалтай хэрэг болно гэсэн дээ л байх 2лаал түрүүлэх бөх болохоор
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2016-03-06 13:30
Манай бөхөөс айсны шинж

Бидэнтэй нэгдээрэй