Шууд Chart

Укриан Улсын жүдо бөхийн од Георгий Зантариа

2016-03-06 12:32:36

Укриан Улсын жүдо бөхийн од Георгий Зантариа 1987 оны аравдугаар сарын 21-д Гүрж Улсад төрсөн. Тухайн цаг үед Гүржид дайн, үймээн ихтэй байсан тул эцэг эх нь нүүхээр шийдэж Укрианыг зорьсон байна. Тэрбээр 1997 оноос жүдо бөхөөр хичээллэсэн. Учир нь тухайн үед Украины дунд сургуульд жүдогоос өөр спортын төрөл байгаагүй аж. Гэхдэ этэр алдаагүй юм. Тууштай хичээллэсний хүчинд 2009 оны ДАШТ-ээс алт, 2010 оны мөнгө, 2011,2012,2013 оны хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Ийнхүү 2012 онтой золгоход тэрбээр охинтой болж, бяцхан гүнждээ олимпийн медаль авч ирнэ гэж амласан боловч харамсалтай нь чадаагүй. Тэр хэлэхдээ “Би өөртөө итгэж чадахгүй нь. Миний бэлтгэл маш сайн байсан. Яагаад ...” хэмээн өөрөөсөө асуусан гэдэг. Үүндээ гутарч бүр зодог тайлах тухай бодсон аж. Гэхдээ тэр олимпоос медаль хүртэхийн тулд илүү их хүчтэй, их бэлтгэлхэрэгтэй гэдэгтэй эвлэрсэн байна.

Түүний дасгалжуулагч “60 кг-ын жинд барилддаг тэрбээр олимпийн дараа 66 кг-руу жин өгсөх шийдвэр гаргасан. Гэвч сүүлд өөрийн жиндээ хүч үзэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Түүний мөрөөдөл олимпоос медаль хүртэх. Одоо тэр дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байгаа. Олон улсын 45 тэмцээнд оролцож, 153 барилдаан хийсээс 115-д нь ялж, 38-д нь ялагдсан нь гайхалтай билээ” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Укриан Улсын жүдо бөхийн од Георгий Зантариа  
Үзсэн: 2331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй