Шууд Chart

Энэ сарын башёг Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана

2016-03-06 12:33:52

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын “Харү башё”-гийн банцүке гарлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакүхо М.Даваажаргал босох ба Какүрюү М.Ананд аварга зүүний удаад босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана.

Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки хамгийн сүүлд бичигдсэн байна. Харин Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн 11-т эрэмбэлэгджээ.

Арслангуудыг озеки Котошёогикү тэргүүлэн Кисеносато удаалжээ. Мөн маэгаширагийн зүүний нэгт Ичиножёо гуравт бичигдсэн байна.Дэд зиндаанд манай долоон бөх хүч үзэх юм. Энэ зиндааг Сэйро Э.Өнөболд зүүний нэгээс тэргүүлж байна. Мөн ахмад бөх Асасекирюү Б.Дашням барууны хоёрт бичигдэн бусад бөхчүүдээ манлайлжээ.

Өмнөх тэмцээнд макүшита зиндааг тэргүүлсэн Шёотэнро зиндаа ахисан бол хүнд өвчтэй байгаа Токитэнкү макүшита зиндаа руу уруудсан аж. Макүшитад манай зургаан бөх барилдахаас зүүний гурваас Дайшохо, долоод Токитэнкү, наймд Сакигаке нар бичигдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ сарын башёг Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана  
Үзсэн: 3651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-07 15:22
Таны бичсэнээр бол Ичинноров маэгаширогийн 11, зүүний нэг, гуравт гээд 3 өөр зиндаанд эрэмбэлэгдсэн байна. эрүүл юм бол бичсэнээ уншаад үздээ, Баярсайхан гэдэг гоё нэртэй мал минь
203.213.63.xxx [203.213.63.xxx] 2016-03-07 06:57
Uneheer galzuu met. Medeegee shalgana gej bhgui. Umnuh unshigch tand doorh linkeer orj medeelel avch bval naidvartai gej zuvluh bna. Ichinojo maegashira zuunii 11-t eremblegdsen bna. Odoo ch sain barildahgui bol dooshoo unaj medeheer bna da. http://www.sumo.or.jp/en/
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-06 17:29
Галзуу юм шиг байх юм. Бичсэн царайг нь ээ! Ичинноров хэдэд эрэмбэлэгдсэн юм бэ?
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-06 17:29
Галзуу юм шиг байх юм. Бичсэн царайг нь ээ! Ичинноров хэдэд эрэмбэлэгдсэн юм бэ?
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-03-06 17:11
хэзээ эхлэхээ бичдэггүй юмуув энэ сэтгүүлч нар гэж энгийн хүнээс дор түвшиний хүмүүс байх юмаа

Бидэнтэй нэгдээрэй