Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2016-03-06 16:30:28

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.

2016 оны 3-р сарын 06-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 17 хэм хүйтэн  байна.

15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 64 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны гуравдугаар сарын 06-ны 20 цагаас гуравдугаар сарын 07-ны  20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-16 хэм, бусад хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө  13-15 хэм хүйтэн байна.


2016 оны гуравдугаар сарын 08-ноос гуравдугаар сарын 12-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.


Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй