Шууд Chart

Хураагдсан судруудыг Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө

2013-09-30 08:05:00

Хил гааль дээр хураагдсан соёлын үнэт өв болох  Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Санжодмонлам зэрэг алт эрдэнээр бичигдсэн 10 судар,  дурсгалт эд болох Сандуйн жүд, Алтангэрэл, Жадамба зэрэг 118 нэрийн судар номыг ССАЖЯ-наас Үндэсний төв номын санд  хүлээлгэн өглөө.

Эдгээр судрыг өнгөрсөн оны зургадугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан Г.Хишигжаргал гэгч нь  гурван чемоданд хийн БНХАУ руу гаргахыг завдаж байхад нь  Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд илрүүлсэн байна. Харин Г.Хишигжаргалд энэ хэргийнх нь төлөө шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. 

Нийтэлсэн: М.Тодбэх

Хураагдсан судруудыг Үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө  
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй