Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-07 10:46:33

Гуравдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээллийн тоймыг уншигч танаа хүргэе.

“Өнөөдөр” сонинд “Тойргийнхон ба жагсаалтынхны үнэ цэнэ” нийтлэл, “Маршал Тито хэн байв” хөрөг, “Иргэдийн сэтгэхүйг өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг маш чухал” сурвалжлага, “Тэр жилийн тэр өдөр” киноны тухай нийтлэл, ярилцлага багтсан байна.

“Өдрийн сонин”-д “Ховор хувь тавилан буюу ихэр хүүхдүүдтэй Д.Энхмөнхийнх” сурвалжлага, Г.Байгалмаагийн “Найман хувийн зээл авсан хүмүүс таван хувь руу шилжинэ”, Т.Баясгалангийн “Өнгөрсөн хугацаанд айлын эхнэрийн үүргээ л сайн авч явахыг хичээж ирлээ”, Б.Навчаагийн “Ханийн минь надад зориулж бичсэн шүлгийн гар бичмэлүүд бий” ярилцлага нийтлэгджээ.

“Зууны мэдээ” сонинд Д.Отгонсүрэнгийн “Эдийн засгийн өндөр өсөлт саарсан нь бидэнд сайн сургууль болсон”, “Мөрдэстэй бүсгүйчүүд” нийтлэл, Ц.Оюунбаатарын “Төсвөө зөв зарцуулж чадвал эмнэлэгийн тусламж, үйлчилгээ сайжирна” ярилцлагыг нийтэлжээ.

“Үндэсний шуудан” сонинд “АТГ-ыг харлуулах сонирхол”, “Зүгээр байгаа гадаад бодлогыг нураах хэрэг юун”, “Оюутолгойгоос өөр хөрөнгө оруулалтын чимээ”, “АСЕМ-аас өмнө өмхий үнэрээсээ салъя” нийтлэл багтжээ.

“Засгийн газрын мэдээ” сонинд “Ялаас ангид дээдэс”, “Муу зээлийн хор уршиг”, “Зуны олимпийн түүхээс: Лондон 1948”, “Төв Ази хоёр хуваагдлаа, Оросоос зайгаа барилаа”, “Гудамжны шүлэг хэмээх урлаг” нийтлэл хэвлэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй