Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

2016-03-08 07:08:03

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтэн байна.


2016 оны гуравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны гуравдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 23-28 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеээс хүйтний эрч суларна.


Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй