
Оросын теннисчин Мария Шарапова хориотой эм хэрэглэсэн талаар түүний сонирхлыг төлөөлөгч, өмгөөлөгч Жон Хэггерти тайлбар хийжээ. Мария Шарапова нь тэрхүү эмийг нэгдүгээр сарын 1-нээс хэрэглэсэн гэх ам дамжсан яриа байдаг. Харин Жон Хэггерти “Мария энэ эмийг 2006 оноос хойш хэрэглэж байна. Эмнэлгийн шинжилгээний дараа эмч түүнийг хэрэглэхийг зөвшөөрсөн. Эмч нар түүнийг сахрын шижинд нэрвэгдэж болох магадлал өндөр байна. Тэгээд ч магний дутагдсан, дархлал муудах нь гэсэн онош тогтоож, энэ эмийг бичиж өгсөн юм. Тэр энэ эмийг 10 жил уухдаа нуудаггүй байсан. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хориотой эмийн жагсаалтад орсныг мэдсэнгүй” гэсэн юм.
Тиймээс олон улсын теннисийн холбооноос Мария Шараповад хөнгөн шийтгэл өгөх магадлалтай болоод байна. Хэрвээ найдвартай шийтгүүлвэл тамирчин бүсгүй өөрөө бүх хариуцлагаа хүлээхэд бэлэн гэжээ.
Сонирхуулахад өчигдөр ОХУ-ын уран гулгагч, Сочигийн олимпийн алтан медальт Екатерина Бобровагийн шинжилгээний дээжээс мельдоний илэрсэн учир түүнийг энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оруулаагүй бол өнгөрсөн сарын эхээр мөн дээрх улсын дугуйчин Эдуард Воргановын сэргээшийн шинжилгээнээс мельдоний гэх бодис илэрч хасагджээ.
Тус эм нь бучингийн ачааллыг бууруулдаг үйлчилгээтэй бөгөөд организмд 12 цагийн дотор задралд орж, хэд хоногийн дараа биенээс гардаг байна. Тиймээс олон улсын сэргээшийн эсрэг агентлаг нэлээн ноцтой S4 ангилалд оруулж, хэрэв хэрэглэсэн тамирчинг дөрвөн жил хүртэлх хугацаагаар тэмцээнд оролцуулахгүйгээр шийдвэрлэдэг аж.
Мария Шарапова хориотой эм хэрэглэжээ | ||
Үзсэн: 3896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.