Шууд Chart

Гоо бүсгүй байхад энэ хангалттай

2016-03-08 11:56:01

Олонх бүсгүй гоо сайхан харагдахыг хичээдэг. Гэхдээ чухам яавал гоо үзэмжтэй байх талаар нэгэн судалгаа гарсныг уншигч танаа хүргэе. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул хэн нэгэн уншигч бүсгүй танд өнөөдрийн баярт тань нэмэр болох ч юм бил үү. Гоо бүсгүйчүүд дараах зарчмыг баримталдаг аж.

1. Нарийн ширийн зүйлээ олонд дэлгэдэггүй.

Хамт ажиллагсад нь түүний гоо сайхны салонд хичнээн цаг үрдгийг мэддэггүй. Найз бүсгүйчүүд нь түүнийг ээжийнхээ даашинзыг түр зээлж өмссөнийг нь тааварладаг ч үгүй байх ёстой. Тэр эргэн тойрныхондоо контактны линз зүүдэг тухайгаа хэзээ ч хэлдэггүй.

2. Өөрийнхөө гадаад үзэмжийн талаар бусдын санаа бодлыг сонирхдоггүй.

Гоо бүсгүй үснийхээ өнгийг өөрчилчихөөд эргэн тойрныхноосоо “Ямар болсон байна” гэж асуухаасаа өмнө “Алив, намайг ямар хөөрхөн болсныг хараач" гэдэг.  

3. Гадаад үзэмжийнх нь талаар гоочилсон хүнд тохирох хариултыг нь өгч чаддаг.

Гэдэсгүй хүн хувцасны голоос ялгаа юун гэх мэт.

4. Инээмсэглэж чаддаг.                             

Хүн болгонд зөвхөн өөрт нь зориулж инээмсэглэж сурсан байдаг.

5. Хэзээ ч, юунд ч харамсдаггүй.

Хими цэвэрлэгээнд өгсөн даашинзаа муухай болсныг хараад харамсаад яахав. Нүүрэндээ үрчлээ нэмэхийн нэмэр. Гоо бүсгүй бол элдэв таагүй явдлаас ашиг гаргахыг хичээдэг. Даашинз муухай болсон нь шинэ даашинз худалдаж авах шалтаг биш гэж үү. Тэгээд ч өөрөө гаргасан алдаандаа хэзээ ч харамсдаггүй, хэрэггүй зүйл, таагүй дурсамжуудаас амархан салдаг.

6. Атаархдаггүй.

Атаархсанаараа та эргэн тойрныхоо хүмүүст өрсөлдөгчөөсөө айж байгаа гэдгээ батлах болно. Харин гоо бүсгүй бол өрсөлдөөнөөс гадуур хүн гэдэгтээ итгэл төгс байдаг.

7. Хэзээд байгаагаараа байдаг.

Тэртэй, тэргүй өөрөө төгс төгөлдөр юм чинь хэн нэгнийг дуурайж яах юм.

8. Өөрөөсөө нарийлдаггүй.

Тэр сүүлчийнхээ мөнгөөр таксидаж бас бүх цалингаараа гутал худалдан авч чаддаг. Энэ бол түүний өөрийгөө хайрладгийн шинж. Өөрийгөө хайрладаг хүнийг бусад хүмүүс ч хайрлана шүү дээ.

9. Өөртөө хааяа тохиолддог, өөрийгөө хэрхэн зовж зүдэрсэн тухай хэзээ ч, хэнд ч  ярьдаггүй.

Шөнө дунд хүртэл ажилтай байхдаа өндөр гадсан өсгийт гутал өмсч, хөлөө өвтгөсөн ч хэн нэгэнд хэлэх албагүй. Хүмүүс үүнийг мэдэх шаардлагагүй.

10. Сандардаггүй.

Айлд зочилж байгаад 18-р зууны хийцтэй аягыг алдаж хагалсан ч гоо бүсгүй олон биш ганц л удаа уучлалт гуйгаад маш эрхэмсгээр хагархайг нь түүж аваад өчүүхэн ч харамссан шинжгүйгээр хогийн саванд хаядаг. Зөөлөн сандалд лаглайлгүй эгцхэн цэмцгэр суух амаргүй. Хоёр хөлөө газарт зэрэг буулгаад машинаас буух ч бас хэцүү. Гэхдээ сурч болохгүй гэж үү.

11. Өөрийг нь эргүүлж байгаа хүмүүсийг үргээдэггүй.

Эргэн тойрондоо олон залуус эргэлдүүлж байдаг гоо бүсгүй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл чамд таалагдахгүй байгаа, аятайхан биш залуугийн хөнгөн сээтэгнэлд анхаарал хандуул. Харин танд таалагдах, аятайхан залуу энэ олон хүнийг хуйлруулаад байгаа бүсгүй чинь хэн бэ гэж анзаарч л таараа.

12. Юмыг муу талаас нь эхэлж боддоггүй.

Хэрвээ хайртай залуу чинь чиний хөхийг үнэхээр гайхалтай гэж хэлвэл хэтэрхий том юм уу, жижиг гэсэн үг биш. Зүгээр л ийм сайхан зүйл өмнө нь харж байгаагүй гэсэн үг. Бас аятайхан залуу өөрөөр чинь тоглоом шоглоом хийгээд байвал таныг тэнэг гэж байгаа юм биш. Харин өөрөө түүнд таалагдсан учраас анхаарлыг чинь татах гээд байна гэдэгт итгэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гоо бүсгүй байхад энэ хангалттай  
Үзсэн: 5312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-03-09 09:35
хөөрхийдөө энэ сэтгэгдэл дотор эд аяга тавагнаас ухаан нь салдаггүй хүмүүс их байна даа... нэгэнт хагарсан зүйл өнгөрсөн цаг хугацаа бол өчигдөр гэж бодоход л хангалттай, эд мөнгө төгрөг бол зүйл мөн гэхдээ их зүйл биш гэдгийг мэдэх болоогүй болоод л эдийг шүтэж байдаг юм, эд хөрөнгөнөөс өөр үнэтэй зүйл Нилээд бий гэдгийг л нэг ГОО бүсгүй гэдгээр харуулахыг хичээсэн байна. Тийм байхын тулд хичнээн их тэвчээр, цаг зав, соёл, урлаг шаарддагийг л бичсэн төдий байна. үнэхээр АМЬДРАЛд нийцсэн шалгуур байна гээч...
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-03-09 08:49
ЭНЭ ТЭНЭГ ШАЛГУУР ХЭН ХИЙСЭН ЮМ, ТЭГЭЭД ХЭН ЗӨВШӨӨРСӨН ЮМ, ҮГҮЙ ЕРЭЭ ХҮНИЙ ҮНЭТЭЙ ЦАЙТАЙ ЮМ ХАГАЛЧИХААД БҮДҮҮЛЭГ АРИВЛАСАН САЙХАН ХҮҮХЭН ЮМ УУ, ШАЛ ТЭНЭГ.
108.171.131.xxx [108.171.131.xxx] 2016-03-09 00:05
Yu ch boddoggui, yug ch hairladaggui, ichih bulchirhaigui, heneggui, heterhii uuriiguu duviiguj, uuriiguu ih yumand bodchihson huuhniig heleh yum bna, iim huuhnuud nuhur huuhedgui baidagt gaihaad bh yum alga, hairlaj suraagui yum bol argagui shd
137.186.121.xxx [137.186.121.xxx] 2016-03-08 22:43
ЖИНХЭНЭ ХЭНЭГГҮЙ ГАР БАЙХ ЮМ БАЙНА Л ДАА... ККК
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-03-08 21:55
Боловсролгүй өөрийгөө хөөрхөн гэж бодож явдаг гэдэс нь хүүхэн вм бна л даа ккк
176.130.174.xxx [176.130.174.xxx] 2016-03-08 16:38
Ix saixan sanaa avaashyytai zevelgeenyyd baina Bayarlalaa
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-03-08 16:19
гоо бүсгүй биш тэнэгдүүхэн хүүхнийг дүрсэлжээ. Айлын үнэтэй аягыг хагалчаад ихэмсэг сууна ч гэх шиг

Бидэнтэй нэгдээрэй