Шууд Chart

“Реал Мадрид” “Рома”-г буулган авав

2016-03-09 13:20:05

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8  шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Италийн “Рома” клубыг хүлээн авч, 2:0-ээр буулгаж авлаа. Эхний тоглолтод “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор хожсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр хожиж, шөвгийн наймд үлдэж байна.

Энэ удаагийн тоглолтын 64 дэх минутад Роналдо гоолдож, Аваргуудын лигийн энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан. Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Тэгвэл “Реал”-ын хоёр дахь гоолыг 68 дахь минутад Хамес Родрегис оруулсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Реал Мадрид” “Рома”-г буулган авав   
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй