Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

2016-03-09 16:14:49

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 11-нээс ихэнх нутгаар өдөртөө  хүйтний эрч суларна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 17 хэм хүйтэн  байна.

15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт оройдоо  тогтвортой байна.


2016 оны гуравдугаар сарын 09-ны 20 цагаас гуравдугаар сарын 10-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 21-26 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2016 оны гуравдугаар сарын 11-наас гуравдугаар сарын 15-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн баруун хойд хэсгээр,12-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 11,12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй