Шууд Chart

Авто машин сонирхогч клубын залуусын төлөөллийг шагналаа

2016-03-10 15:23:28

Энэ сарын 4-5-ны өдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэ үеэр онцгой байдлын албатай авто машин сонирхогч клубын залуус хамтарч цасанд суусан тээврийн хэрэгсэл, зорчигч нарыг аварсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тэрхүү аврах үйл ажиллагаанд оролцсон 14 клубын залуусын төлөөллийг Зам тээврийн сайд хүлээн авч уулзан, талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Зам тээврийн сайд М.Зоригт “Та бүгд Монголоо гэсэн эв нэгдлийн илэрхийлэл юм” хэмээн онцлон тэмдэглэж байв.

Түүнчлэн цаг агаарын гамшигт үзэгдлийн үед баг болон ажилласан клубын төлөөлөгчдийг өнөөдөр шагнаж, урамшууллаа. Тодруулбал, “Mongolian Landcruiser” ТББ-ын дэд тэргүүн Б.Наранбаатар, “Mongolian Landcruiser 70 series” клубын тэргүүн Д.Галбадрах, “Mongolian mutsubishi Pajero” клубын тэргүүн Г.Баттулга нарыг “Онц тээвэрчин” цол тэмдгээр, ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, ахмад Г.Цэнгэлхүү, “Benz G” клубын тэргүүн Б.Эрдэнэжаргал, “Mongolian Pajero” клубын тэргүүн Б.Алтансүх нарыг Зам тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан байна.

Мөн шагнал гардуулах ёслолын үеэр Замын цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар цаашид авто машин сонирхогч клубуудтай хамтран ажиллахаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр авсан эх сурвалжуудын яриаг зургийн дороос сонсоно уу.

Нийтэлсэн: Б.Отгон-Эрдэнэ

Авто машин сонирхогч клубын залуусын төлөөллийг шагналаа  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй