Шууд Chart

“Тулах багана” наадам энэ сарын 27-нд болно

2016-03-11 10:52:42

Дархан-Уул аймагт энэ сарын 17-нд “Тулах багана” цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн яруу найргийн наадам болно. Энэ удаа дөрөв дэх жилдээ болох гэж буй тус наадмын зохион байгуулагчаар дээрх аймгийн “Лха” телевизийн сэтгүүлч Л.Отгонбаатар ажилладаг.

Өнгөрсөн жилийн хувьд энэхүү наадамд МЗЭ-ийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан түрүүлж, яруу найрагч Н.Төмөртогоо, М.Насанбат, Н.Шоопор, О.Одмандах нар удаах байрыг эзэлсэн. Наадамд Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн 27 найрагч шүлгэн хүлгээ сойсон билээ. Айргийн гуравт “давхисан” найрагчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан бол тусгай байрын эздийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан.

Энэ жилийн наадам Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дугуй танхимд болох бөгөөд бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тулах багана” наадам энэ сарын 27-нд болно  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй