Шууд Chart

Аэробик гимнастикийн хотын аваргууд тодорно

2016-03-11 12:41:55

Улаанбаатар хотын аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээн энэ сарын 19-нд болно. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд явагдах юм. Тиймээс аэробик гимнастикийн спортоор хичээллэгч Ерөнхий боловсролыг сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагч, их, дээд сургууль, МСҮТ, коллеж, албан байгууллага, спорт клуб, төв болон орон нутгийн тамирчдад нээлттэй аж.

Техникийн зөвлөгөөнийг энэ сарын 15-нд Нийслэлийн биеийн тамир, спортын газар болно. Насны ангиллын хувьд 6-8 насны эрэгтэй, эмэгтэй тамирчин ганцаарчилсан болон холимог хосын ангилалд гурван төрөлд, 9-11 насныхан дээрх  байдлаар дөрвөн төрөлд, 12-14, 15-17, 18-аас дээш насныхан  тус бүр зургаан ангилалд өрсөлдөнө.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аэробик гимнастикийн хотын аваргууд тодорно  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй