Шууд Chart

Хүндийн өргөлтийн УАШТ-ий нээлт өнөөдөр болно

2016-03-11 13:21:06

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлт өнөөдөр Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Тэмцээнийг Эрүүл мэнд, спортын яам, БТС-ын хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн БТСГ хамтран зохион байгуулж буй.

Энэ удаагийн тэмцээний зорилго нь хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, чансааг сайжруулах, “Рио-2016” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршиж байна. Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчдийн болон бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн юм.

Тэмцээн маргааш эхэлж эрэгтэй 56, 62, 69, 77, 85, 105, +105, эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг-ын жинд өрсөлдөнө. Харин хаалтын ажиллагаа нөгөөдөр болно. Олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох энэхүү тэмцээнд нэг баг 15 тамирчинтай оролцох юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүндийн өргөлтийн УАШТ-ий нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй